"Талх чихэр” ХК нэгж хувьцаанд 250 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Талх чихэр” ХК 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 250 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэснээ мэдээллээ. Түүнчлэн:
- "Хүрд” ХК нэгж хувьцаанд 1677 төгрөгийг,
- "Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нэгж хувьцаанд 37.47 төгрөгийг,
- "Техник импорт” ХК нэгж
хувьцаанд 500 төгрөгийг,
- "Ариг гал” ХК нэгж хувьцаанд 39.90 төгрөгийг,
- "Ган хийц” ХК нэгж
хувьцаанд 100 төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар болжээ.