"Хөвсгөл Алтандуулга", "Ремикон", "Адуунчулуун"-ы ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-22 19:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 35 ХК-ийн 632,697 ширхэг хувьцааг 323.4 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Өнөөдрийн арилжааг дотор нь задалж үзвэл:

  • I ангилалд 20 компанийн нийт 467,885 ширхэг хувьцааг 273.8 сая төгрөгөөр,
  • II ангилалд 10 компанийн нийт 45,941 ширхэг хувьцаа 26.4 сая төгрөгөөр,
  • III ангилалд 5 компанийн нийт 118,871 ширхэг хувьцааг 23.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Энэ өдөр "Хөвсгөл Алтандуулга" (ADU+11.73%), "Ремикон" (RMC+7.73%) болон "Адуунчулуун" (ADL+5.54%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Талх чихэр" (TCK-11.22%), "Ард санхүүгийн нэгдэл" (AARD-7.08%) болон "Монос хүнс" (MFC-5.13%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,211 ширхэг нэгж эрхийг 17.8 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 6,941 ширхэг үнэт цаасыг 686.4 сая төгрөгөөр, ам.долларын 6 ширхэг үнэт цаасыг 594 ам.доллароор тус тус арилжсан байна.

ТOП-20 индекс -3.11 хувиар буурч 39,785.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,618,235,776,297.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости