Ажиллах хүч 1.2 сая, түүнээс гадуурх хүн ам 878.2 мянга байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-17 18:37:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч, түүнээс гадуурх хүн ам 878.2 мянга байна. Ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны 1.2 сая ажиллах хүчний 1.1 сая нь ажиллагчид байна. Энэ тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.5 мянган хүнээр өсжээ. Харин өнгөрсөн оны эцсээс 8.8 мянгаар буурсан байна.

Ажиллах хүчээс гадуурх 878.2 мянган хүний 45.1 мянга нь цалин хөлс, орлого олох, ажил хайх, эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байгааг ҮСХ-ноос мэдээллээ. Тэднийг дотор нь задалж үзвэл, 

  • 45.1 мянга нь боломжит ажиллах хүч,
  • 99.4 мянга нь ажилгүй иргэд,
  • 6.8 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч нар байна.


Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн хамгийн их буюу 35.1 хувь нь 25-29 насныхан байна. 




Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнө оны мөн үеэс 15.1 мянган хүнээр, өмнөх улирлаас 2.1 мянган хүнээр буурчээ. Ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 7.3 мянгаар, өмнөх улирлаас 8.5 мянгаар өсжээ.




Манай улсаас өнгөрсөн оны эцэст БНСУ-д 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагджээ. Тэдний 147 нь буюу 95.5 хувь эрэгтэйчүүд, 4.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн хамгийн их буюу 35.1 хувь нь 25-29 насныхан, 31.8 хувь нь 30-34 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.3 хувь нь 40-44 насныхан эзэлжээ. 



Связанные новости