"Ар баянхангай”, "Жидакс", "Мандалговь импекс"-ийн ханш хамгийн их нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-16 18:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 42 ХК-ийн 758,218 ширхэг хувьцааг 404.5 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ар баянхангай" (ABH+12.00%), "Жидакс" (SOH+11.68%) болон "Мандал говь импекс" (MNG+9.54%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Өндөрхаан" (ONH-14.96%), "Сонсголон бармат" (SSG-14.34%) болон "Хот девелопмент" (SDT-13.79%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,544 ширхэг нэгж эрхийг 14.5 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 1 үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, ам.долларын 80 үнэт цаасыг 7,918 ам.доллароор тус тус арилжсан бол багцын арилжаагаар 37,547 үнэт цаасыг 300 сая төгрөгөөр арилжив.

ТOП-20 индекс -0.29 хувиар буурч 41,512.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,758,887,907,285 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости