"Хөсөг трейд", "Оллоо", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-15 19:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 50 ХК-ийн 834,988 ширхэг хувьцааг 602,038,421 төгрөгөөр арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 27 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хөсөг трейд" (HSG+14.96%), "Оллоо" (OLL+13.51%) болон "Булган ундрага" (BUN+10.96%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Өндөрхаан" (ONH-15.00%), "Сонсголон бармат" (SSG-14.88%) болон "Мерекс" (MRX-14.24%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 60,584 ширхэг нэгж эрхийг 16.8 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 4 ширхэг үнэт цаасыг 388,000 төгрөгөөр, ам.долларын 14 ширхэг үнэт цаасыг 1,344 ам.доллароор арилжлаа

ТOП-20 индекс -0.49 хувиар буурч 41,632.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,769,107,054,975 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости