“ЛэндМН” нэгж хувьцаанд 1.5 төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-10 12:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.5 төгрөг буюу нийт 1,108,952,525.5 төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг энэ оны 2 дугаар сарын 25-наар тогтоох бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

Нэмж мэдээлэхэд, Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа олон нийтэд зарлаж эхэллээ. ЛэндмнББСБ” ХК 4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.



Связанные новости