"Тахь-ко”, "Эм Эн Ди", "Шарын гол"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-09 21:01:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 44 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 470,009,772 төгрөгөөр арилжив. Үүнээс 24 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тахь-ко (TAH+15.00%), "Эм Эн Ди" (DLH+14.42%) болон "Шарын гол" ХК (SHG+11.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Булган ундрага" (BUN-10.34%), "Ариг гал" (EER-4.78%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -4.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,705 ширхэг нэгж эрхийг 20.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.39 хувиар өсөж, 40,477.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,738,734,664,958 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости