Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журмыг гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-08 16:37:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж “Зах зээл үүүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг шинээр боловсруулж, СЗХ батламжлаад байна. Журам нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны

  • хөрвөх чадварыг сайжруулах,
  • шинэ үнэт цаасны үнийг тогтворжуулах
  • Ийм үүрэг бүхий зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг зах зээлд шинээр нэвтрүүлэх,
  • Дээрх үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу зохицуулах зорилготой аж.

Журмын дагуу тодорхой шаардлага хангасан Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компани үнэт цаасны market maker буюу зах зээл үүсгэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг хангах зорилгоор худалдах, худалдан авах захиалгыг нэгэн зэрэг системд оруулж, биелүүлэх үүрэгтэй зах зээлд оролцох юм. Хөрөнгийн бирж нь зах зээл үүсгэгчээр сонгосон үнэт цаасны компани, тухайн оролцогчийн гүйцэтгэсэн арилжааны мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэх юм. Журмыг Энд дарж үзнэ үү.

Связанные новости