"Бүтээлч үйлс”, "Бөөний худалдаа", "Адуун чулуун"-ы ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид 44 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 542,561,942 төгрөгөөр арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Бүтээлч үйлс” (BLC+15.00%),
"Бөөний худалдаа" (BHL+13.33%) болон "Адуун чулуун" ХК
(ADL+6.25%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өссөн бол "Монгол
нэхмэл" (MNH-14.29%), "Фронтиер Лэнд Групп" (MDR-12.79%) болон "Ард
санхүүгийн нэгдэл" ХК (AARD -11.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн
бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20 ширхэг үнэт цаасыг 1.9 сая төгрөгөөр
арилжсан байна. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн 21,824 ширхэг
нэгж эрхийг 13.5 сая төгрөгөөр арилжив.
ТOП-20 индекс 2.56 хувиар
буурчт 40544.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,761,540,807,366 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.