"Дархан гурил тэжээл", "Хүннү менежмент", "Ган хэрлэн" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 38 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 429.9 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Дархан
гурил тэжээл" (DAR+15.00%), "Хүннү менежмент" (HBZ+15.00%) болон
"Ган хэрлэн" ХК (HZB+15.00%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөв. "Хот
девелопмент" (SDT-14.23%), "Баянгол зочид буудал" (BNG-12.12%) болон "Ард
даатгал" ХК (AIC-9.81%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,867 ширхэг
нэгж эрхийг 7.5 сая төгрөгөөр арилжсан
байна. ТOП-20 индекс 0.09 хувиар
өсөж, 41609.52 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,812,047,179,673 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.