"Техник импорт", "Жидакс", "Монинжбар"-ын ханш хамгийн их нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 46 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг
362,485,185.29 төгрөгөөр арилжив. Үүнээс 26 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Техник
импорт" (TEX+15.00%), "Жидакс" (SOH+15.00%) болон
"Монинжбар" (MIB+15.00%) ХК-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөв. Харин "Хөвсгөл
алтан дуулга" (ADU-3.57%), "Улсын их дэлгүүр" (UID-2.48%) болон "Таван
толгой" ХК (TTL-1.14%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,655 ширхэг
нэгж эрхийг 27.9 сая төгрөгөөр арилжсан
байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 828 ширхэг
үнэт цаасыг 82.7 сая төгрөгөөр арилжлаа
ТOП-20 индекс 0.11 хувиар
өсөж 41573.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,807,455,703,827.72 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.