Хөрөнгийн биржид 1.4 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
өчигдөр
энгийн арилжаагаар 52 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 513.596.733.29 төгрөгөөр арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Жидакс"
(SOH+15.00%), "Хот девелопмент" (SDT+14.99%) болон
"Бөөний худалдаа " ХК (BHL+12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Хархорин" (HHN-13.04%),
"Ариг гал" (EER-9.36%) болон "Талх чихэр" ХК (TCK-9.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,748 ширхэг нэгж эрхийг 9.7 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн
компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 195 ширхэг үнэт цаасыг 19.4 сая төгрөгөөр арилжив.
ТOП-20 индекс 0.99 хувиар
буурч 41324.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,792,168,072,759.32 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.