"Глобал Монголиа холдингс", "Ариг гал", "ЛэндМН"-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-26 20:26:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 33 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 334,704,078.08 төгрөгөөр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Глобал монголиа холдингс" (HML+14.04%), "Ариг гал" (EER+11.47%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+7.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Монгол Базальт" (MBW-7.38%), "Монгол шуудан" (MNP-5.85%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-4.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 90,838 ширхэг нэгж эрхийг 41 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 100 ширхэг үнэт цаасыг 9.9 сая төгрөгөөр арилжлаа. ТOП-20 индекс 0.95 хувиар буурч 41735.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,806,087,786,819.69 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости