Манай улс төмөр замын олон улсын транзит чингэлэг тээврийг эхлүүлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН өнгөрсөн онд 2513
галт тэргээр 283 мянга 776 чингэлэг тээвэрлэжээ. Үүнийг нь 2020 оны үетэй харьцуулбал галт тэрэгний тоогоор 108.69 хувь, чингэлэг тоогоор
118.70 хувиар биелүүлж шинэ дээд
амжилт тогтоожээ. Энэ талаар УБТЗ-ын Тээвэр зохион
байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагайгаас тодрууллаа.
Тэрээр, чингэлэг тээвэрлэлт 2020 оны гүйцэтгэлээс нийт 201 галт тэрэг 47.980 чингэлэг илүү тээвэрлэснийг онцолоо. Үүний гол өсөлт нь Замын-Үүд боомтоос Сүхбаатар боомтын чиглэлд өнгөрсөн жилээс 44.705 чингэлэг илүү тээвэрлэжээ. Үүнийг галт тэргэнд шилжүүлбэл 447 галт тэрэгний нитк, цаг хугацаа хэмнэсэн тооцоо гарсныг тодотгов.
Үр
ашгийг дурдвал,
2021
онд 465 хоногийн ажлыг 365 хоногт хийж, вагоны
ашиглалтыг өнгөрсөн жилийнхээс ахиулж 95.1 хувьд хүргэжээ. УБТЗ Чингэлэг
тээврийн хэлтэс байгуулсан жил транзит чингэлгээс 79 тэрбум төгрөгийн орлого
орж байсан бол 2021 онд 160 тэрбум төгрөг давжээ. Анх
2015 онд 73 чингэлгийн галт тэрэг аялж байсан бол уг хэмжээ 34.5 дахин нэмэгдсэнийг тэрээр нийт төмөр замчдын уйгагүй хөдөлмөрийн үр шим хэмээн дүгнэж байна. Энэ онд 2600 транзит чингэлгийн галт тэрэг
тээвэрлэхээр урьдчилсан тооцоог гаргасан талаар
тэрээр дурдлаа.
Транзит чингэлэг тээвэр нь хамгийн зардал багатай, үр өгөөж ихтэй тээвэр юм.
Түүний тодотгосноор манай улс
транзит тээвэр буюу дамжин өнгөрөх чингэлэг тээврээр УБТЗ
олон улсад танигдаж, бусад тээврийн коридортой өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байгаа аж. Өмнө нь чингэлэг тээврийн вагоноор дутагдаж байсан УБТЗ
энэ асуудлыг шийдэхийн тулд гадаадын вагоны эзэмшигч нартай тэгш эрхтэйгээр Монгол Улсын коридорт нэвтрүүлж, өрсөлдөөнийг бий
болгожээ. Үүний үр дүнд ОХУ,
Беларусь, Казахстан, Латви, Литви, Эстони зэрэг орны, хувийн эзэмшлийн вагонууд
УБТЗ-аар чөлөөтэй тээвэрт оролцон давамгай
байдалгүй болжээ. Энэ нь
тээврийн үнэ өртөг буурч орлого, ашиг нэмэгдэх гол хүчин зүйл болсон байна.
“Гадаадын компаниудын хоорондын өрсөлдөөний үр дүнд ачаа урсгал
тогтворжиж вагоны үнэ, тээврийн зардал дагаад буурсан нь өнөөдрийн бидний 2500 гэдэг тоонд хүрч
байгаа нэг түлхүүр хүчин зүйл болж буй”-г
онцлов.
Энд түүнчилэн тарифын хөнгөлөлт, бүс
нутгуудын бодлогын дэмжлэг болон вагоныг үр ашигтай тээвэрт оролцуулж буй оновчтой зохион байгуулалт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлснийг тодотгож байна.
Чингэлгийн галт тэрэгний хоосон вагоны тээвэрлэлтийг хязгаарлаж транзит чингэлгийг тээврийн чиглэлд хоёр талд нь ачаатай болгосноор энэ тээвэр нь бүрэн ашигтай тээвэр болж байна. Тодруулбал, ОХУ-аас хоосон вагон авахдаа хүртэл нарийн тооцоо, судалгаатай хандан УБТЗ-ын орон нутгийн тээвэрт ашиглаад дараа нь транзит тээвэрт явуулж байгаа аж. Вагоныг хоёр талд ачаатай явуулна гэдэг нь төмөр замын төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэх хамгийн чухал хүчин зүйл болж буй аж.
“Манай улсын урд хилийн боомтуудад үүссэн хязгаарлалтын нөхцөл байдал, мөн БНХАУ-ын талаас зөвхөн чингэлэг тээвэр нэвтрүүлнэ гэсэн нь Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний гаралтыг огцом бууруулсан. Энэ хэсэг үеийг ашиглаад дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж ер нь УБТЗ-д байна уу?” гэсэн асуултад УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагай хариулахдаа, тийм боломж байгаа онцлов. Тодруулбал, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор транзит чингэлгийн тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж буйг хэллээ. Энэ нь гэхдээ хязгаартай. Учир нь Хятадын төмөр замын Эрээн өртөөний чингэлэг боловсруулах хүчин чадалтай холбоотойгоор хоногт 4-5, боломжтой үед 6 галт тэрэг хүлээлгэн өгч байгаа аж. Энэ оны эхний улиралд урагшаа хүлээлгэн өгөх галт тэрэгний тоонд онцгой анхаарч орлогыг төвлөрүүлж ажиллах хэрэгтэй байгааг дурдлаа. Ингэж байж бид өнгөрсөн жилийн гүйцэтгэлээ давтах үүд хаалга нээгдэнэ гэдгийг хэлж байна.
Ерөнхийлөгчийн “Транзит монгол” болох зорилт хэрэгжиж эхэлсэн.
“Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ази,
Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр логистикийн
сүлжээ байгуулж, ачаа тээврийн урсгалыг өөртөө татах улмаар “Транзит Монгол”
болох зорилт дэвшүүлсэн. Энэ
зорилтыг хэрэгжүүлэхэд Монголын
төмөр замд ямар сорилт, боломж байгаа” талаар тодруулбал,
-Транзит тээвэр нь хамгийн зардал багатай, үр өгөөж ихтэй тээвэр юм. Ялангуяа, транзит чингэлэг тээвэр. Яагаад гэвэл вагон нь хоёр талдаа ачаатай явж байгаа. УБТЗ 2019 оноос эхлэн түүхэндээ анх удаа их хэмжээний вагон чингэлгийг хоёр талд нь ачаатай аялуулж эхэлснээр тээврийн үр ашиг үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Энэ тээвэр нь өнөөдөр биднийг олон улсад тодорхойлох нүүр царай болж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлс эн ”Транзит Монгол” болох зорилт бүрэн биелнэ гэдгийг хэлж байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Монголын
олон компани энэ зорилтоос үр ашгийг нь хүртэж дэлхийн зах зээл дээр гараасай
гэж бодож байна. Дээрх
зорилтын хүрээнд дамжин өнгөрөх чингэлгийн тоог 3000 хүртэл нэмэгдүүлэхээр
ажиллах нь бидний үүрэг юм” гэдгийг онцлов. “Манай
улс газарзүйн байршлын нөхцөл байдлаа харгалзан үзсэн ч зөвхөн
төмөр зам гэлтгүй авто тээврээр ч ялгаагүй транзит улс болох нь зөв. Үүнтэй
холбоотой төмөр замын хилийн гарцуудыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр транзит тээврийг улам нэмэгдүүлэх
боломж байна. Мөн боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Монгол залуучууд дэлхийн
хэмжээний чадвартай болох ёстой” гэдгийг
тэрээр хэлж байна.
Өнөөдрийн байдлаар
БНХАУ-аас тавьж буй хилээр зөвхөн чингэлэгт тээврийг нэвтрүүлэх шаардлага нь
нөгөө талаар ачааны вагоноос чингэлэг рүү шилжих нөхцөл байдлыг тавьж байна. Энэ байдалд УБТЗ ХНН чингэлгийн вагонтой болохоос эхлээд ажиллах хүч зэрэг бэлэн
байх шаардлага тулгарч байна.