"Аэрофлот" компанийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ОХУ-ын "Аэрофлот" компанийн Улаанбаатар хот дахь ерөнхий төлөөлөгч Т.Г.Дубшановыг хүлээн авч уулзав. Уулзалтаар цаг үеийн нөхцөл байдал болон хоёр компанийн цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган улам өргөжүүлэх талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн сайдтай албан уулзалт хийн хоёр улсын иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мөн санал солилцсон юм. Тэр үеэр ярьсан хамтын ажиллагааны зарим нэг асуудлыг өнөөдрийн уулзалтаар хөндөн ярилцлаа.