Хөрөнгийн биржийн үнэлгээ 6, АПУ-гийнх 2 их наяд төгрөгөөс давав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр тэргүүлж байна. Тус компанийн нэгж
хувьцааны ханш өчигдөр өмнөх өдрийнхөөс 1.4 хувиар нэмэгдэн 1901 төгрөгт хүрэв.
Ингэснээр зах зээлийнх нь үнэлгээ анх удаа 2 их наяд төгрөгөөс давсан өсөлт
үзүүлэв.
Тус компанийн үнэлгээ
өнгөрсөн оны 7 дугаар сард анх удаа 1 их наяд төгрөгөөс хэтэрч байсан бол, 9
дүгээр сард ахин 50 хувиар нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, хагас жил орчмын
хугацаанд үнэлгээ нь 1 их наяд төгрөгөөр дээшилжээ. Түүнчлэн өчигдөр ТОП-20
индекс 0.97 хувиар ахин 43.546.71 нэгжид хүрсэн байна. Ингэснээр хөрөнгийн
биржийн зах зээлийн үнэлгээ энэ 7 хоногт 2 дахь удаагаа 5.8 их наяд төгрөгөөс 6
их наяд төгрөгт хүрч давлаа.