Хөрөнгийн биржид 1.5 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 49 ХК-ийн 1.5 сая ширхэг хувьцааг 1,581,136,381 төгрөгийн
үнийн дүнгээр арилжив. Үүнээс
28 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн
хувьцаа ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Хүннү
менежмент" (HBZ+14.49%), "Монноос" (MNS+12.96%) болон "Глобал монголиа холдингс" ХК
(HML+11.76%)-ийн хувьцааны
ханш хамгийн их өсөв. Харин "Би
ди сек" (BDS-11.45%), "Увс чацаргана" (CHR-8.89%) болон "Эрдэнэс
сольюшинс" ХК (AMT-5.56%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн 35,739 ширхэг нэгж эрхийг 19.1
сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.97 хувиар өсөж, 43546.71 нэгжид хүрсэн бол
зах зээлийн үнэлгээ 6,049,095,686,380 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.