Гадаад валютын худалдаагаар 50.1 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-04 15:27:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж 50.1 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлэв. Харин своп болон форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй аж.

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг байна. 

Связанные новости