Хөрөнгийн биржид 3 ХК-ийн ханш тогтвортой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-31 18:52:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 42 ХК-ийн 1.6 сая ширхэг хувьцааг 1,146,257,608.70 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 28 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тандэм инвэст ББСБ" (VIK+14.73%), "Жидакс" (SOH+14.13%) болон "Монноос" (MNS+12.82%) зэрэг ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Женко тур бюро" (JTB-13.07%), "Шарын гол" (SHG-10.15%) болон "Сүү" ХК (SUU- 9.52%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 81,770 ширхэг нэгж эрхийг 43.7 сая төгрөгөөр арилсан байна. Багцын арилжаанд 889,822 ширхэг үнэт цаасыг 1,423,715,200 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 3.04 хувиар өсөж 44411.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,978,990,193,944.03 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости