Хөрөнгийн биржид 2.3 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-31 11:54:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр энгийн арилжаагаар 50 ХК-ийн 2.3 сая ширхэг хувьцааг 582,974,776.14 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 26 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хөсөг трейд" (HSG+14.99%), "Хүннү менежмент" (HBZ+14.39%) болон "Стандарт ноос" ХК (ALI+11.84%)-ийн хувьцааны ханш хамгийн их өндөр өсөв. Харин "Хэрлэн Хивс" (HRL-13.67%), "Улсын их дэлгүүр" (UID- 12.46%) болон "Түмэн шувуут" ХК (TUM-9.47%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 114,607 ширхэг нэгж эрхийг 46.6 сая төгрөгөөр арилжив. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр, ам.долларын 140 ширхэг үнэт цаасыг 14,000 ам.доллароор арилжсан байна. Мөн багцын арилжаанд 156,250 ширхэг үнэт цаасыг 250 сая төгрөгөөр арилжжээ.

ТOP-20 индекс 1.85 хувиар буурч 43100.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,894,728,835,006.90 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости