"Сүү" ХК-ийн хувьцааны ханш тогтвортой өсөлттэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 51 ХК-ийн
1.1 сая хувьцааг 701,523,143.03 төгрөгийн үнийн дүнтэй арилжив. Өнөөдөр 26 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн
хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сүү" (SUU+15.00%),
"Монгол дизель" (MDZ+15.00%) болон
"Хөвсгөл усан зам" ХК (HUZ+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Баянтээг" (BTG-14.81%),
"Мерекс" (MRX-13.04%) болон "Ремикон"
ХК (RMC-6.08%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн 45,153 ширхэг нэгж эрхийг 29.7
сая төгрөгөөр арилжсан
байна. Компанийн бондын хоёрдогч зах
зээлийн арилжаанд 101 ширхэг үнэт цаасыг 9797 доллароор арилжлаа.
ТOП-20 индекс 0.61 хувиар
өсөж 42199.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,827,766,707,640.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.
Связанные новости


