"Сүү", "Монгол нэхмэл", "Авто импекс"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
өчигдөр,
энгийн арилжаагаар 44 ХК-ийн 1.4 сая ширхэг
хувьцааг 456,333,277.08 төгрөгийн
үнийн дүнтэй арилжив. Үүнээс
21 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа.
"Сүү" (SUU+15.00%), "Монгол нэхмэл"
(MNH+13.65%), болон "Авто импекс" ХК (AOI+12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Сонсголон бармат" (SSG-8.57%), "Талх
чихэр" (TCK-4.17%) болон "Би ди сек" ХК (BDS-4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 90,609 ширхэг
нэгж эрхийг 77.4 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд 278,961 ширхэг
үнэт цаасыг 613.7 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.5 хувиар
өсөж 41944.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,792,937,690,412.28 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.