"Ремикон", "Монгол нэхмэл”, "Монноос"-ын хувьцааны ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн
өнөөдрийн арилжаагаар 22 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж,
10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа
ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" (RMC+14.76%),
"Монгол нэхмэл" (MNH+9.62%) болон
"Монноос" ХК (MNS+8.84%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Мон-Ит
Булигаар" (MBG-14.65%), "Гермес центр" (HRM-7.69%) болон "Женко
тур бюро" ХК (JTB-4.62%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Нийтдээ 39 ХК-ийн 816,797 ширхэг хувьцааг 546,572,564.38 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Хөрөнгө оруулалтын 2 сангийн
нийт 64,270 ширхэг нэгж эрх 33,842,861 төгрөгөөр арилжигдсан
байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн
арилжаанд нийт 71 ширхэг үнэт цаас 7,100 доллараар
арилжигдсан байна. ТOP-20 индекс 1.38 хувиар
өсөж 41735.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,769,275,107,007.09 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.
Связанные новости


