Пара таеквондочид ДАШТ-д оролцохоор Истанбул хотыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Истанбул хотноо 12 дугаар сарын 11-12-нд зохион байгуулах 9 дэх удаагийн пара таэквондогийн ДАШТ-д оролцохоор Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин дасгалжуулагчидтай үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монголын таэквондогийн холбооны ерөнхийлөгч
Б.Онон ДАШТ-д оролцох баг, тамирчдадаа амжилт хүсч, бэлтгэлийн хувцас, хэрэглэл
гардууллаа.
Ташрамд дуулгахад, Монголын таеквондогийн шигшээ багийн хувцсыг БАСУ /BASU/ үндэсний брэнд урлаж
өгсөн байна.
Связанные новости

Председатель нижней палаты Парламента Таджикистана нанес визит вежливости Президенту Монголии
1 день

Премьер-министр поручил усилить борьбу с незаконным оборотом наркотиков и психотропных веществ
3 дня