Тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийн жишгээр хоршоодыг чадавхжуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-25 14:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, хэрэглэгч нарт ээлтэй, тогтвортой байдлаар түүхий эд бэлтгэн үйлдвэрлэлд нийлүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж буй жишгийг малчдын хоршоодод нэвтрүүлнэ. Ингэснээр хөдөө, орон нутгийн хоршоодыг чадавхжуулах бүрэн боломжтой болно. Энэ талаар Тогтвортой ноос, ноолуурын эвсэл болон МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлөөс өнөөдөр “Гоёл кашимер” ХХК-ийн оффис, үйлдвэрийн байранд зохион байгуулсан өглөөний уулзалтаар хөндөн хэлэлцэв.

Ноос, ноолуурыг тогтвортой байдлаар бэлтгэн нийлүүлж буй (SFA) стандартыг “Малчны хотноос дэлхийн брэнд” төслийн хүрээнд манай улсад хэрэгжүүлж байгаа юм. Үүний үр дүн болон “SFA Certified” шошго хэрэглэх эрхийг олгоход тавьдаг шаардлага, ноолууран бүтээгдэхүүнийг баталгаажуулах үйл явц хэрхэн хэрэгжиж байгаа талаар өнөөдрийн уулзалтаар танилцуулав.



Уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа гол илтгэл танилцуулгыг хийж, Тогтвортой ноос ноолуурын эвслийн Их Британи дахь багийн Гадаад хамтын ажиллагаа, олон нийт хариуцсан менежер Д.Цэрэнбат Их Британи Улсаас хүрэлцэн ирж оролцлоо. Уулзалтаар үйлдвэр, малчдын хоршоодын арилжааны түншлэл, олон улсын компани, боловсруулах үйлдвэрийн хоорондын итгэлцлийг сайжруулах, ноос ноолуурын салбарын боловсон хүчний асуудал, ээрэх үйлдвэрийн дотоодын хүчин чадал, зах зээлийн хэрэгцээг хангаж ажиллах талаар хэлэлцлээ.

SFA-ийн “Малчны хотноос дэлхийн брэнд” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХ), "Говь" ХК-ийн санхүүлжилтээр манай улсад 3 дахь жилээ хэрэгжүүлж буй юм. 

Связанные новости