Хөрөнгийн биржид 4 ХК-ийн ханш тогтвортой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-22 21:44:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 45 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 337,090,766.36 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 24 ХК-ийн хувьцааны ханш дэшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Өндөрхаан" (ONH+14.97%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+14.33%) болон "УБ-БҮК" ХК (BUK+13.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" (MMX-7.04%), "Дархан нэхий" (NEH- 5.83%) болон "Би ди сек" ХК (BDS-4.90%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 81,636 ширхэг нэгж эрхийг 46.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.25 хувиар өсөж 40135.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,352,882,833,007.95 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости