АНУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-19 09:06:53

ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-д удахгүй болох өвлийн Олимпын наадмыг АНУ дипломат аргаар эсэргүүцэх хувилбарыг хэлэлцэж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.


АНУ-ын хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд тайлбар өгөхийг хүсэхэд тэрбээр "Бид энэ санааг судалж байна" гэжээ.


Өвлийн Олимпын XXIV наадам Хятадын нийслэл Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд, Паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд болно.


АНУ-ын засаг захиргаа эдгээр тэмцээнийг тохиолдуулан албаны хүмүүсийг баяр ёслолд илгээхээс татгалзах зэргээр Бээжингийн Олимпыг дипломат эсэргүүцэл үзүүлэхээр төлөвлөж байна гэж “The Washington Post” сонин мягмар гарагт мэдээлжээ. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа хэдий ч энэ талаарх зөвлөмжийг Байден аль хэдийнээ хүлээн авсан бөгөөд зөвшөөрөх бодолтой байна гэж “The Washington Post” мэдээлжээ. Ерөнхийлөгчийн шийдвэр энэ сарын эцэст гарч магадгүй байна.


Бээжингийн Олимпыг дипломат аргаар эсэргүүцэх талаар Вашингтон хэлэлцэж байгаа нь энэ долоо хоногийн эхээр болсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын цахим дээд хэмжээний уулзалттай ямар ч холбоогүй юм. Энэ тухай пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Связанные новости