ӨНӨӨДӨР: Мэргэжлийн хяналтаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-16 07:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 16-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт ХХААХҮЯ-нд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй мэдээллийн цаг" уулзалт болно.

9.00 цагт Удирдлагын академийн Б байрны хурлын танхимд "Mongolian library update 2021" номын сан, мэдээллийн ажилтны улсын VIII зөвлөгөөн болно. Утас: 88901644, 99814424

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 99176798

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Бурхан шашинтны шинэ хүрээ хийдийн лам нар соёлын өв, бурхан шашины талаар мэдээлнэ.

13.00 цагт Монгол Улсын Консерваторийн тоглолтын танхимд “Олон улсын мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно. Утас: 99132913


Төрийн ордонд

9.00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол зохион байгуулна.

10.00 цагт “Их засаг” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт  “Үндсэн хууль” танхимд Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14.30 цагт “Их засаг” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Үндсэн хууль” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их засаг” танхимд Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

Связанные новости