Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан
байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 11 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар
багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад
нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал,
хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг
нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын
хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад
нутгаар 0-5 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө
0-2 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 15-19 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 15-нд
Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн
зарим газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 15-нд
Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд
14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг
нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 1-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг,, Идэр, Эр, Үүр, Туул, тэрэлж гаолын хөндийгөөр 14-19 хэм
хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан,
бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 16-нд
нутгийн баруун хойд, 17-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бага
зэрэг хүйтэрнэ.