Хөрөнгийн биржид 28 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-03 08:47:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр энгийн арилжаагаар 51 ХК-ийн 948,746 ширхэг хувьцааг 310.3 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 28 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа.

"Орхон хөгжил(HJL+15%), "Мандал говь импэкс (MNG+14.99%) болон "Хот девелопмент" ХК (SDT+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн (DAH-11.11%), "Улсын их дэлгүүр" (UID-5.33%) болон "Монгол шуудан" ХК (MNP-3.96%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 77,321 ширхэг нэгж эрх 33,121,918 төгрөгөөр арилжигдсан байна. ТOП-20 индекс 0.03 хувиар буурч 38704.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,808,091,583,841 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости