Хөрөнгийн биржид 9.7 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаа болж, нийт 2.1 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 60 компанийн 9.7 сая ширхэг хувьцааг 1.7 тэрбум төгрөгөөр арилжлаа. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 334 ширхэг бондыг 33.3 сая төгрөгөөр, долларын 215 ширхэг бондыг 21,291 ам.доллараар арилжив.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
Мөн "Үндэсний хувьчлалын сан" хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 379,112 ширхэг
нэгж эрхийг 84.8 сая төгрөгөөр, "Мандал
ирээдүйн өсөлт" ХОС-ийн 221,695 ширхэг нэгж эрхийг 225,159,051 төгрөгөөр
тус тус арилжсан байна. Зах
зээлийн үнэлгээ 4,746,922,309,323.64 төгрөг болсон бол ТОП-20 индекс 39,953.43 нэгж
болж өмнөх 7
хоногоос 5.58 хувиар буурсан үзүүлэлттэй байна.