Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Малчид,
иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо их нутгаар
цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2021
оны 10 сарын 11-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар
багавтар үүлтэй. Өдөртөө
Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх
нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1-6 хэм, Их нууруудын
хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17
хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Багануур
орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас
секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
Тэрэлж
орчмоор: Багавтар
үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10
хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2021
оны 10 дугаар сарын 12-16 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 12-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр
ялимгүй хур тунадас, 14,15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12
метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө
1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм
дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.