Улаанбаатар 7-9 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүл багасна.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан
байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 10 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар
үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун
хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зүүн болон говийн аймгуудын
нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1 хэм
хүйтнээс 4 хэм дулаан, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14
хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас
секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7
хэм дулаан байна.
2021 оны 10 дугаар сарын 11-15 хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын
нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд
хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 14-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг
дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө
1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм,
өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10
хэм дулаан байна. 13-14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.