Хөрөнгийн биржид өнөөдөр 10 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-08 17:02:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 233,610,314 төгрөгийн үнийн дүн бүхий 947,040 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.


Үүнээс "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+7.47%) болон "Гермес центр" ХК (HRM +5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -14.98%) болон "Авто импекс" ХК (AOI - 14.58%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн 178,842 ширхэг нэгж эрхийг нийт 80,439,221 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 45  ширхэг Инвескор бонд /Транч-2/ нь 45,000,000 төгрөгөөр, 12 ширхэг Эрдэнэс таван толгой  бонд  нь 1,200 ам.доллараар арилжаалаагдсан байна. ТOП-20 индекс 1.18 хувиар буурч, 39,953.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,746,922,309,323.64 төгрөг боллоо.


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости