Хөрөнгийн биржид өнөөдөр 17 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 459,711,960.93 төгрөгийн үнийн дүн бүхий 4,658,446 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +7.88%) болон "Махимпекс" ХК (MMX +7.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -9.24%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH - 4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 74,462 ширхэг нэгж эрхийг нийт 41,199,073 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 15 ширхэг бондыг 1,500,000 төгрөгөөр, 1 ширхэг бондыг 100 ам.доллараар арилжаалсан байна. ТOП-20 индекс 0.13 хувиар өсөж, 42369.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,926,277,892,061.29 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.