“Amazon” компани Лас-Вегас хотод хүргэлтийн төв нээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛАС-ВЕГАС. /Business Wire/. АНУ-ын цахим худалдааны “Amazon” компани Невада муж улсын Лас-Вегас хотноо хамгийн сүүлийн үеийн хүргэлтийн төвийг албан ёсоор ашиглалтад оруулснаа пүрэв гарагт зарлажээ.
Ойролцоогоор 13600 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий хүргэлтийн төв нь тус бүс нутагт олон зуун шинэ ажлын байр бий болгож байгаагаараа онцлог юм.
Уг төв нь Лас-Вегас хотод ашиглалтад орж буй гурав дахь хүргэлтийн төв болсон байна.
Мөн “Amazon” компанийн Невада муж
улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 13 дахь төв болж байгаагийн зэрэгцээ тус
муж улс дахь гадна ханан дээрээ ханын зураг зурах зөвшөөрлийг орон нутгийн
зураачдад олгосон анхны хүргэлтийн төв болжээ.