ОХУ хүнсний чанарыг сайжруулах стратеги баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2030 оныг хүртэл хэрэгжүүлэх хоол хүнсний чанарыг сайжруулах стратегийн бодлогыг баталлаа гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.
Сүүлийн жилүүдэд Оросын ард иргэд хоол хүнсний чанарт ихээхэн анхаарал хандуулах болсон бөгөөд хүн бүр чанартай хүнсний бүтээгдэхүүн ялангуяа ОХУ-д үйлдвэрлэсэн, шинэ технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсч байна гэж Медведев мэдэгдэлдээ дурджээ.
Хоол хүнсний чанарыг хангах, өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчдийн эрхийг хангах нь энэхүү стратегийн бодлогын гол зорилт юм.
Хүнсний чанарыг сайжруулах, хяналт тавих, хүнсний үйлдвэрлэлд чанарын менежментийн тогтолцоог бий болгох, хүнсний нэмэлтүүдэд тавих шаардлагыг өөрчлөх зэрэг 12 зорилтыг уг стратегид тусгасан байна.
Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд хариуцсан агентлагуудтай хамтран нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна гэж Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович мэдэгджээ.
Украины хямралтай холбогдуулан Өрнөдийн орнуудаас авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болж байна гэж Оросын албаны хүмүүс үзэж байна.
Д.Нямтулга