"Багануур" ХК-ийн хувьцааг энэ сарын 4,5-нд арилжина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСанхүүгийн Зохицуулах Хорооноос "Багануур" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 4, 5-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Хөрөнгийн биржээс “Багануур” ХК-иас нэмж гаргах 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9 870 287 ширхэг хувьцааг бүртгэлжүүлсэн юм.
Тус биржээс Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журмын дагуу “Багануур” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 30,844,647 ширхэг байхаар өөрчлөлт оруулжээ.
Б.Заяа