"Сүү" ХК 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сүү" ХК энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5.14 төгрөг буюу нийт 1.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг энэ оны 9 дүгээр сарын 6-наар тогтоож, ирэх оны 2 дугаар сарын 10-ны дотор "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан тараахаар "Сүү" ХК энэ оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолоор шийдвэрлэсэн байна.