"Мон-Ит Булигаар", "Гурил тэжээл Булган"-ы ханш тогтвортой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-19 20:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 213.1 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 10 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" (MBG+14.96%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ+14.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" (GHC-8.11%) болон "Айтүүлс" ХК (ITLS-6.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 51,474 нэгж эрхийг 10.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.31 хувиар буурч, 33707.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,229,004,080,424.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости