"Хөвсгөл хүнс", "Мон-Ит Булигаар"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-18 18:09:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 40 ХК-ийн 649, 880 ширхэг хувьцааг 166.8 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 26 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" (HHS+14.99%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG+14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" (BUK-14.42%) болон "Бөөний худалдаа" ХК (BHL-11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 34,655 нэгж эрхийг 7.1 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3 үнэт цаасыг 270,160 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.39 хувиар өсөж, 33811.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,233,550,773,692.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости