Барилгын өртөг өмнөх улирлынхаас 30.2 хувиар нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-18 15:20:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны хоёрдугаар улиралд 173.7 болж, барилгын өртөг өмнөх улирлынхаас 30.2, өмнөх оны мөн үеийнхээс 35.7 хувиар нэмэгдлээ.


Харин орон сууцны барилгын өртгийн индекс 195.8 болж, барилгын өртөг нь өмнөх улирлынхаас 28.9, өмнөх оны мөн үеийнхээс 40.3 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлынхаас 28.9 хувиар өсөхөд материалын өртөг 32.6, цалингийн зардал 30.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Орон сууцны бус барилгын өртгийн индекс 170.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеийнхээс 35.4, өмнөх улирлынхаас 31.2 хувиар нэмэгдлээ. Ийнхүү нэмэгдэхэд сургуулийн барилгын өртөг 35.2, эмнэлэг, сувиллын барилгын өртөг 32.5, конторын барилгын өртөг 26.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс (2015=100) 142.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеийнхээс 20.2, өмнөх улирлынхаас 20.1 хувиар нэмэгдэв. Үүнд авто замын байгууламжийн өртөг 20.3, эрчим хүчний байгууламжийн өртөг 19 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. 

Связанные новости