Монголбанк Швейцарын Холбооны Улсын Эдийн засгийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк Швейцарын Холбооны Улсын Эдийн засгийн газар (SECO)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ШХАГ, Консулын хэлтсийн дарга Стефани Бурри (SECO-г төлөөлж) гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд тус газраас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Төв банкуудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (BCC)-т Монголбанкны төлөөлөл оролцох боломжийг бий болгоод байна.
Энэ хөтөлбөр нь Монголбанкны мөнгөний бодлогын шинжилгээ, макро-эдийн засгийн судалгаа, статистикийн чиглэлийн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт улам ойртуулахад хувь нэмэр оруулах юм.