Орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 493.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-06 10:51:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 1.3 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 493.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.


Энэхүү  тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 229.5 (86.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Орон нутгийн төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 135 (8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 184.2 (32.6 хувь ) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 6 дугаар сард 412.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 132.3 (47.2 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 330.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 126.3 (61.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн аж. 

Связанные новости