"ЛэндМН ББСБ"-ын цэвэр ашиг тэрбумд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-04 14:55:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй "ЛэндМН ББСБ" болон "Монгол Базальт" ХК-иуд энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. "Монгол Базальт" ХК тайлант хугацаанд: 

  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөн борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөгөөр, татварын өмнөх цэвэр ашгийн хэмжээг 3.4 дахин нэмэгдүүлжээ. 
  • Дулаан тусгаарлагч материалын үйлдвэрийн оёмол хөнжлийн хэсэгт "Эрдэнэт" үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад Ф-325-н 10 см-н зузаантай 150 метр торон гадаргуутай хөнжил хийж, зах зээлд нэвтрүүлж борлуулах зорилгоор 174 метр 5 см-н зузаантай хөвөнд тор барьж оёх ажил хийж гүйцэтгэсэн.
  • Базальт файбер арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирж, III улиралдаа багтаан жилд 512.4-1244.1 мян.м базальт файбер BFRP маркын арматур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Танилцуулгын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

"ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьд тайлант хугацаанд системийн шинэчлэлд анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • Дижитал хөрөнгө оруулалт "Лэнд бонд"-ыг Хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтээс 5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн,
  • Нийт орлого 3.4 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашиг 1 тэрбум төгрөг хүрэв,
  • Crypto exchange Binance дээр төлбөрийн хэрэгслээр нэмэгдэв,
  • Тогтвортой Санхүүжилтийн холбоонд гишүүнээр элслээ,
  • Хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг 2 дахь удаагаа зарлаад байна.

Тайлангийн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.


Связанные новости