Шатахууны үнэ 2018 оноос тогтмол өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-03 17:08:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны үнэ 2018 оноос тогтмол өсөн мөн оны 11 дүгээр сард АИ-92 шатахууны дунджаар 1979 төгрөг болж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч байжээ.


Харин 2020 оны зургаадугаар сард 1386 төгрөг болж өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн бага түвшинд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Газрын тосны дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөөс шалтгаалан АИ-92 шатахууны үнэ энэ оны долоодугаар сарын 2-нд дунджаар 300 төгрөг, энэ сарынхаа 30-нд мөн 300 төгрөгөөр нэмэгдэж 2050 төгрөгт хүрээд байгаа юм.



Связанные новости