ОУОХ медаль хүртсэн тамирчдыг зураг авхуулахдаа амны хаалтаа түр тайлахыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    ТОКИО. /NHK/.
Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн
Олимпын медаль хүртсэн тамирчдыг гэрэл зургаа авхуулахаар шагналын тавцан дээр
зай барин зогсож байхдаа амны хаалтаа 30 хүртэлх секундын хугацаагаар тайлахыг
зөвшөөрчээ.
“Токио-2020”
наадмын оролцогчдод зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлагад тамирчид
шагнал гардуулах ёслолын үеэр амны хаалт зүүх ёстой хэмээн тусгасан байсан юм. 
Ийнхүү ОУОХ-ноос
гаргасан шинэ шийдвэрийн дагуу ням гарагт Олимпын медаль хүртсэн тамирчид ёслолын
үйл ажиллагааны үеэр амны хаалтаа түр тайлан зургаа авхуулсан байна.  
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    