Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авчиржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    ТОКИО.
/NHK/. Токиогийн Олимпын наадмын жүдогийн тэмцээний 60 кг-ын жингийн төрөлд Японы
тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.  
Өдгөө
28 настай Японы жүдоч Тайваний тамирчин Ян Юн Вэйг ялжээ. Такато Наохиса 2016
оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд хүрэл медалийн эзэн болж байсан аж. 
“Хүмүүс намайг тууштай дэмжсэний хүчинд би энэ
бүгдэд хүрч чадлаа. Аварга болсон ч гэсэн би улам сайжрахыг хичээх болно” гэж
тэрбээр ярьжээ.
Үүнээс
гадна Японы тамирчин Тонаки Фуна Косовогийн тамирчин Дистрия Красничид ялагдаж,
эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    