Олимпын наадамтай холбоотой халдварын 17 тохиолдол шинээр илэрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    ТОКИО.
/NHK/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Токиогийн зуны Олимпын наадамтай холбоотой халдварын 17 тохиолдол шинээр илэрлээ. 
Энэ
тухай “Токио-2020”-г зохион байгуулах хорооны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Шинжилгээний
хариу нь эерэг гарсан хүмүүсийн дунд тамирчдын хотхонд байрлаагүй 1 тамирчин
байсан бол үлдсэн хүмүүсийн хувьд 14 нь гэрээт ажилтан, 2 нь наадмыг зохион
байгуулах ажилд оролцож буй хүмүүс байжээ.
Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн, Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 106-д хүрч байна.
Олимпын наадам Токиод дөрөв дэх удаагаа онцгой байдал тогтоогоод буй энэ үед болж байна. Онцгой байдлын дэглэм наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжих тул ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх наадмын хугацааг бүхэлд нь хамрах юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    