Завхан голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-21 11:49:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг бүрэлдэхүүн Завхан голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл хийжээ.

Тодруулбал, бүх нийтийн амралтын өдрүүдэд Онцгой байдлын газрын алба хаагчид өдөр бүр 2-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Завхан голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнт эргүүл хийж, гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийсэн байна. 

Говь-Алтай аймагт он гарсаар усны ослоор нэг иргэн амиа алдсан байна. Уг осол Говь-Алтай аймгийн Тайшир сум Завхан голд долоодугаар сарын 10-нд болжээ. Монгол Улсын хэмжээнд усны ослын 30 орчим хувь нь 7 дугаар сард, үүний 50 гаруй хувь нь баяр амралтын өдрөөр тохиолдож, амиа алдсан иргэдийн 77 хувь нь амарч зугаалж байсан, 20 орчим хувь нь бага насны хүүхдүүд байдаг аж.


Связанные новости